БНХАУ-ын хүргэлтийн зах зээл

Интернет худалдаа, Хүргэлт

Урд хөрш болох БНХАУ-д хүргэлтийн зах зээл хэр өрсөлдөөнтэй байдаг бол?

БНХАУ-д хүргэлтийн 1200 компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч үнэхээр чадвартай, өөрсдийн хүргэх сүлжээтэй цогц системтэй компани цөөхөн байна.

Хятадын хүргэлтийн компаниудыг нийт 4 төрөлд хуваадаг байна. Эхний ангилал нь FEDEX, DHL, TNT, UPS гэх мэт гадаадын түргэн шуурхай хүргэлтийн компаниуд багтдаг. Гадаадын эдгээр компаниуд арвин туршлагатай, хүчирхэг хөрөнгөтэй ба дэлхийн бүх улс орнуудад аль хэдийнээ өөрсдийн бренд-г үүсгэж байр сууриа олсон томоохон сүлжээ компани юм.

Хоёр дахь ангилал нь China Post (EMS), Иргэний нисэхийн экспресс (CAE), China Railway Express (CRE) гэх мэт төрийн өмчит буухиа хүргэлтийн компаниуд юм. Төрийн өмчит экспресс компаниуд өөрсдийн давуу тал, дотоодын найдвартай сүлжээнд тулгуурладаг. дотоодын түргэн шуурхай хүргэх зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг байна.

Гурав дахь ангилал нь SF Express, Home Express, Shentong Express, Yunda Express, YTO Express, Speed Express, KYE гэх мэт хувийн томоохон экспресс компаниуд юм. Хувийн томоохон экспресс компаниуд зарим зах зээл дээр бат бэх байр сууриа олж авсны дараа Улс орон даяар аажмаар өргөжнө.

Дөрөв дэхь ангилал нь жижиг хувийн экспресс компаниуд бөгөөд цар хүрээ нь жижиг, үйл ажиллагаа нь уян хатан боловч удирдлагын хувьд замбараагүй байдаг.Тэдгээр нь тодорхой чиглэлд хот доторх буухиа хүргэлт, муждаа буухиа хүргэх үйлчилгээ эрхэлдэг.

Хятадын түргэн шуурхай хүргэлтийн зах зээл нь хамгийн хурдацтай өсөлттэй, хөгжлийн хамгийн том боломж бүхий шинээр гарч ирж буй зах зээлийн нэг болжээ. 2012 оны жилийн эцсийн байдлаар тус улсын хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх цэгүүд 89000-д хүрсэн байна.

Хэдийгээр Хятад улс энэ салбарт асар их ахиц дэвшил гаргасан боловч тус улсын хүргэлтийн зах зээлийн хөгжил дэлхийн дэвшилтэт төвшинд харьцуулахад эхлэлийн шатандаа явж байна.

Салбарын цар хүрээний үүднээс авч үзвэл тус улсын буухиа хүргэлтийн орлогын нийт хэмжээ нь UPS-ийн 1/3-ээс бага байна. Үйлчилгээний төвшний хувьд олон улсын дөрвөн том экспресс компани нь баялаг/цогц системтэй бөгөөд дэлхий даяар буюу улс хооронд хүргэх үйлчилгээг чанарын өндөр төвшинд үзүүлэх боломжтой байдаг.

Post a Comment

Your email address will not be published. Required fields are marked *