Утас: +976 72102030 Имэйл: info@delko.mn
Сошиал хаяг:
Delko smart delivery

Хүргэлт илүү ухаалаг боллоо…

Таны бизнест хүргэлтийн найдвартай, шинэлэг үйлчилгээ хэрэгтэй байна уу?

Аль эсвэл хүргэлтээ илүү ухаалаг болгох програм хангамжийн шийдэл хайж байна уу?

Тийм бол танд захиалгын бараагаа хаана явааг хянах, түгжрэлд үл саатах шинэлэг шийдлийг нэвтрүүлээд буй Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээг танилцуулж байна. Мөн Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээ нь таны бизнесийг хурдасгаж, хялбаршуулах хүргэлтийн системийн түрээсийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээ нь таны бизнест дараах давуу талуудыг олгож байна.

  • Ухаалаг хүргэлтийн боксын дэд бүтцийг ашиглан хүргэлтээ хүргэх
  • Бараагаа хаана явааг хянах самбараар дамжуулж, захиалагчаа мэдээлэлжүүлэх
  • Хүргэлтийн жолоочийн аппликэйшн ашиглан бараа солигдох зөрөх, алдагдах эрсдэлээс хамгаалах
  • Интернет худалдааны сайт, захиалгын системтэйгээ интеграц холболт хийж бүрэн автоматжуулах
  • Хүргэлтийн дата анализын самбараас цэгцтэй мэдээлэл авч, бизнесийн шийдвэрээ гаргах

Дэлко-ийн хамт олон Улаанбаатар хотод ухаалаг хүргэлтийн боксын дэд бүтцийг анхлан бий болгожээ.

Дэлко хүргэлтийн үйлчилгээ нь Улаанбаатар хотыг 500 метрээр бүсчилж, тус бүрд нь хүргэлтийн smartbox буюу хүргэлтийн бокс байрлуулсан байна. Ингэснээр хүргэлтийн ажилтан А цэгээс Б цэг хүртэл түгжрэлд ихэнх цагаа зарцуулалгүй өртөөт маягаар барааг цагт нь хүргэж өгөх боломжийг бий болгожээ.

Хэрэглэгч захиалгын бараагаа хаана явааг бодит цагийн горимд харах боломжтой болсон нь хамгийн сайхан мэдээ байлаа.

Хүргэлтийн үйлчилгээний хамгийн гол асуудал хүргэлтийн ажилтнаас бусад хүн буюу нийлүүлэгч болон худалдан авагчид захиалсан бараа бүтээгдэхүүнээ яг хаана, ямар шатан дээрээ явж буйг мэдэх боломжгүйд байдаг. Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээ нь энэ асуудлыг системээрээ дамжуулан шийдсэн бөгөөд Дэлко системийг ашиглаж буй байгууллага, хувь хүмүүс захиалгынхаа барааг хаана явж байгааг онлайнаар хянах буюу хэрэгцээт мэдээллээ хүссэн үедээ авах боломжтой.

Дэлко-г сонгон хүргэлтээ ухаалгаар шийдсэн байгууллагуудаас…

Та ч гэсэн бизнесээ хурдасгаж ухаалаг үйлчилгээг сонгоорой.

Дэлко ухаалаг хүргэлт дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Гараас гарт хүргэлтийн үйлчилгээ

Та хүргэлтээ мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна уу?

Тийм бол таны агуулах эсвэл дэлгүүр дээрээс бараа татан авч захиалагчид хүргэж өгөх мэргэжлийн үйлчилгээг санал болгож байна.

Хүргэлтийн систем түрээсийн үйлчилгээ

Хэрэв та хүргэлтийн ажилтантай эсвэл өөрсдөө хүргэлтээ хийдэг бол бид танд хүргэлтийн системийн түрээсийн үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээг сонгосноор бага зардлаар хүргэлтийн ажилтнуудынхаа гүйцэтгэлийг хянаж, хүргэлт нэг бүрийг бүртгэлжүүлж, захиалагчаа мэдээлэлжүүлснээр таны бизнест амжилт авч ирэх болно.

Маркетингийн үйлчилгээ

Та өөрийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд хүргэж, борлуулалтын сувгаа бодитоор тэлэхээр төлөвлөж байна уу

Танд өдөр тутамд хүргэгдэж буй мянга мянган зорилтот хүргэлтийн хамт таны бизнесийн сурталчилгааны материал, хямдралын купон, дээж бүтээгдэхүүнийг хүргэх, тайлагнах үйлчилгээг санал болгож байна.

Мөн ЦАХИМ КУПОН гэх шинэлэг үйлчилгээг нэвтрүүлснийг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/285n

Нийтлэлийн ангилал
img

Танд тусламж хэрэгтэй байна уу?

Борлуулалтын менежер Халиунаа танд туслахад бэлэн байна.

Утсаар залгах