Утас: +976 72102030 Имэйл: info@delko.mn
Сошиал хаяг:
Delko smart delivery

Хөл хорионы үед цахим худалдааны сайтуудад ямар бараа бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байсан бол?

Интернет жижиглэнгийн худалдааны зах зээлийн судалгааны компани болох Internet Retailing нийтэлснээр 2020 оны эхэн үе буюу 1,2 сартай харьцуулахад 3-р сарын сүүлээс эхлэн дэлхийн онлайн худалдааны захиалга 88%-аар нэмэгдсэн байна.

1) DIY
DIY (бүтээлч сэтгэлгээгээр гэртээ өөрсдөө юм хийх ) хийхэд шаардлагатай жижиг хэрэгсэл, материалын цахим худалдааны дундаж захиалга 212% -аар өссөн нь хамгийн хурдан хөгжсөн барааны төрөл юм.

2) Тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүний цахим худалдааны захиалга 90%, 64% -аар тус тус өссөн байна.Үүний дотор тоглоомын захиалга нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэг хараахан нээгдээгүй байгаатай холбоотой юм. Гоо сайхан, хувийн арчилгааны бүтээгдэхүүний захиалга нэмэгдсэн нь хүмүүс өдөр тутмын хэрэгцээт зүйлс, ялангуяа ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр худалдаж авдагтай холбоотой юм.

3) Гэрийн тавилга,decor чимэглэл болон электрон барааны онлайн захиалга тус бүр 14% болон 9%-аар нэмэгдсэн байна.

Харин үүний эсрэгээр, 3-р сарын сүүлчээр бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг компаниудад цар тахал төдийлөн нөлөөлөөгүй бөгөөд тэдний онлайн захиалгын дундаж хэмжээ өсөлт үзүүлээгүй бөгөөд харин эсрэгээрээ 45 %-аар буурсан байна.

Мөн нэмж дурдахад, Хүмүүс тахал өвчний байдалд анхаарал хандуулж байгаа нь олон улсын мэдээллийн хэрэгслийн хөгжилд өсөлт үзүүлсэн ба мэдээ мэдээллийн сонин болон вебсайт үзэх тоо тус бүр 68% болон 84%-аар нэмэгджээ.

Нийтлэлийн ангилал
img

Танд тусламж хэрэгтэй байна уу?

Борлуулалтын менежер Халиунаа танд туслахад бэлэн байна.

Утсаар залгах