1. FOMO -г өдөө
FOMO буюу Алдахаас айх айдас юм. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд оролцож чадаагүйдээ харамсах сэтгэл, орхигдсон мэдрэмж төрөхийг хэлнэ.
Та нэн даруй ашиглаж эхлэх хамгийн түгээмэл FOMO төрлүүдийг энд дурдав.
Үе тэнгийнхний дарамтыг ашиглах: Сүүлийн үед тренд болж буй өөрөөр хэлбэл үеийн бусад залуучууд юу сонирхож худалдан авалт хийж байгааг харуулах.
Хязгаарлагдмал хугацааны санал: Хязгаарлагдмал хугацааны саналд тодорхой хугацааны дараа дуусах аливаа санал багтана. Жш: хугацаа заасан хямдрал.
Үнэгүй хүргэлт: Үнэгүй хүргэлт нь онлайнаар худалдан авагч бүрийн хүсдэг хамгийн том зүйл ба сэтгэл ханамжийн түвшинг маш үр дүнтэй бөгөөд хурдтайгаар дээшлүүлэх нэг арга юм.
Бүтээгдэхүүний хомсдол: Тухайн бүтээгдэхүүн хэр их хомсдолтой байгаа буюу агуулахад бэлэн хэдэн ширхэг үлдсэн зэрэг мэдээллийг үнэн бодитоор хуваалцах.
2. Вэбсайт ачаалах хугацааг багасга.
3 секунд; Таны дундаж зочин тэвчээр алдаж, гарахаас өмнө таны вэбсайт ийм хурдан ачаалагдах ёстой. Google -ийн мэдээлснээр хуудсыг ачаалахад 3 секундээс илүү хугацаа шаардагдвал зочдын талаас илүү хувь нь тухайн хуудсаар зочилихоос татгалздаг байна.Google -ийн Search Central -ийн мэдээлснээр сайтын хурд нь 2010 онд эрэмбэлэгдэх хүчин зүйл болсон юм. Хэрэв та өөрийн домэйны эрх мэдлийг сайжруулах арга замыг хайж байгаа бол хурдыг сайжруулах нь таны жагсаалтын эхэнд байх ёстой.
Тэгэхээр, таны цахим худалдааны сайт хурдан эсвэл удаан байгааг яаж мэдэх вэ?Google -ийн PageSpeed Insights -ийн тусламжтайгаар та сайтынхаа одоогийн хурдыг олж мэдэх боломжтой. Энэхүү хэрэгсэл нь таны вэбсайтад дүн шинжилгээ хийсний дараа хичнээн их цаг ачаалах шаардлагатайг танд хэлэх болно. Зөвхөн үүгээр зогсохгүй хэд хэдэн зөвлөмж гаргах болно, ингэснээр та бүх тохиолдолд хурдыг бууруулахын тулд яг юу хийхээ мэдэх боломжтой. Хэрэв та хангалттай мэдлэггүй бол энэ ажилд зориулж хөгжүүлэгч ажилд авах талаар бодож үзээрэй.
3. Санал болго, бодитой баримт ашигла.
Нийгмийн нотолгоо нь гэрчлэл, бүтээгдэхүүний тойм хэлбэрээр байдаг. Хэрэглэгч онлайнаар жинхэнэ бүтээгдэхүүнийг харах, үнэрлэх, сонсох, мэдрэх боломжгүй байдаг ба тэд/онлайн худалдан авагчид/ бусдын санаа бодолд тулгуурладаг.
Эцэст нь хэлэхэд, хэрэв танд хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар дурдагдсан эсвэл ямар нэгэн шагнал, албан ёсны зөвшөөрөл авсан бол эдгээрийг онлайн дэлгүүрийнхээ нүүр хуудсанд оруулахаас бүү татгалзаарай.
Your email address will not be published. Required fields are marked *
Save my name, email, and website in this browser for the next time I comment.