Танилцуулга

Илүү ухаалаг
Танилцуулга

Дэлко ухаалаг хүргэлт

Бид хүргэлтийн үйлчилгээний стандартыг дараагийн шатанд гаргах инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтэц, системийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй технологи суурьтай шуудан хүргэлтийн компани юм.

Алсын хараа

Монгол улсын хэмжээнд хүргэлт, түгээлтийн зах зээлд тэргүүлэгч, технологийн шинэлэг шийдлүүдэд суурилсан манлайлагч компани болох

Үнэт зүйлс

Дэлко брэндийг бүтээлцэж буй ажилтан албан хаагчид, Дэлко брэндийг хэрэглэж буй хэрэглэгчид

Эрхэм зорилго

Монгол улсын хэмжээнд интернет худалдааны эко системийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах, түүчээлэх

Мэндчилгээ

Эрхэм хэрэглэгч, харилцагч танд зориулав.

Нэн тэргүүнд “Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээ”-г сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч, хэрэглэгч танд талархал илэрхийлье.

Манай компанийн хамт олон хүргэлтийн үйлчилгээний гол тулгамдсан асуудал болох автозамын хэт ачаалал, цаг агаарын эрс тэс байдал, систем технологийн хөгжүүлэлт дутмаг зэргийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ.

Бид бүхэн Монголдоо анхдагч болсон шинэлэг технологи, инновацийг амжилттай хөгжүүлж, нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улсад интернет худалдаа болон түүнийг дагалдах үйлчилгээ хөгжихөд тус нэмэр болно гэдэгт гүнээ итгэж байна.

Эрхэм харилцагч та ч бас бидний үйлчилгээг ашигласнаар энэхүү эрхэм зорилго биелэгдэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж байгааг дуулгахад таатай байна. Илүү ухаалаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Б.Батжаргал /Гүйцэтгэх захирал/

Тоон үзүүлэлт

Бид 2021 онд

0 харилцагч
100+ харилцагч байгууллага
0 бокс
Улаанбаатар хотод
0
амжилттай хүргэлт
0
100+ харилцагч байгууллага
0 бокс
Улаанбаатар хотод
0
Амжилттай хүргэлт
Баг

Манай хамт олон

Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч залуу, чадварлаг, эрч хүч дүүрэн хамт олонтой танилцана уу.

Ш.Куат
Ерөнхий менежер
Х.Учрал
Ерөнхий нягтлан
Ч.Халиунаа
Борлуулалтын менежер
Б.Уламбаяр
Үйл ажиллагааны менежер
Г.Чанцал
Хүний нөөцийн менежер
Базарсад
Мэргэжилтэн
Сэтгэгдэл

Хэрэглэгчдийн сэтгэгдлээс

"Ганцаараа бие даан өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд маань тээвэр, логистикийн асуудлыг маш ухаалгаар, хурдан шуурхай шийдвэрлэж чадсан үйлчилгээ. Нийгмийн сүлжээнд суурилсан онлайн бизнесүүд захиалгын fulfilment-ийг Delko шиг гуравдагч талд даатгах нь найдвартай бөгөөд худалдан авагч, харилцагчдын хэрэгцээнд ч маш сайн нийцэж байгаа санагдсан. Захиалгаа мөшгөх боломж нь хамгийн үнэ цэнтэй функц нь бөгөөд ийм үнэ цэнд төлбөр төлөхөөс татгалзахгүй."

Ану Харчу
Digital Creator

"Хүргэлтийн үйлчилгээ гоё болж байна даа. Илгээмжээ хийхээс гадна хүргэгч залуу үүдэнд илгээмжээ тавиад тээр хол зогсоод харьцаж байна. Гоё жишиг!"

В.Ганзориг
Entrepreneur

"Хүргэлтийн салбарт тэсрэлт хийж буй Delko-той анх HUB Innovation Center-ийн инкубатор хөтөлбөрт элсэхэд нь танилцаж байсан билээ. Ухаалаг бокс нь үнэхээр аварга дэд бүтцийг үүсгэж чаджээ."

А.Ундрал
CEO - Unread today
Харилцагч

Бидний хамтрагч байгууллагууд