Захиалгын бараагаа хаана явааг хянах, түгжрэлд үл саатах шинэлэг шийдэл, бүс үл хамаарах нэг үнийн бодлогыг бид санал болгож байна.
Биднийг сонгох шалтгаан
Бид таны бизнест хүч нэмэх шинэлэг бөгөөд цогц шийдлүүдийг санал болгож байна.
Улаанбаатар хот даяар тархсан ухаалаг хүргэлтийн боксуудаар дамжин хүргэлт хийгдэх бөгөөд шинэлэг технологийн давуу тал шингэсэн.
Захиалагчийг бүрэн мэдээлэлжүүлснээр оператор луу хандах хэрэглэгчдийн тоо эрс багасах бөгөөд үүнийг дагаад цаг зав, зардал хэмнэгддэг.
Захиалагч аль цагт авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэх боломжтой бөгөөд яг цагтаа бараа бүхэн хүргэгддэг.
Захиалагч болон нийлүүлэгч аль ч тал хүргэлтийн бараа хаана явааг хялбараар харах боломжтой.
Захиалагчид бараа хүргэлтэнд гарахад тусгай нууц дугаар илгээгдэх бөгөөд тухайн дугаараар бараа хүлээж авах, хянах боломж бүрддэг.
Хүргэлтийн жолооч бүр QR код суурьтай аппликэйшн ашигладаг бөгөөд бараа зөрөх, орхигдох, буруу хаяг дээр очих зэрэг эрсдэл байхгүй болсон.
ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
Ухаалаг бокс, аппликэйшн, вэб платформ бүгдийг нэг дор ашиглах боломж
Улаанбаатар хот даяар түгсэн хүргэлтийн цоо шинэлэг технологи бүхий боксуудыг байршуулсан бөгөөд таны бизнест хурд, хэмнэлтийг авч ирэх болно.
Жолооч бүр ухаалаг аппликэйшн ашиглаж хүргэлтээ зохион байгуулах бөгөөд аппликэйшн нь алдаа гаргах эрдслээс бүрэн хамгаалж, хурдан шуурхай хүргэлт хийх боломжийг бүрдүүлж өгдөг.
Таны бараа захиалагчид очих хүртэлх бүх л процессыг хянах боломжтой бөгөөд тайлан мэдээлэл татан авах, дата анализ хийх зэрэг нэмэлт боломжуудыг бүрдүүлсэн.
Таны интернет худалдааны платформтой Дэлко систем маань бүрэн интеграци хийх боломжтой бөгөөд ингэснээр таны бизнес бүрэн автоматжих боломж нээгдэнэ.
Хүргэлтийн хямд бөгөөд найдвартай, ухаалаг үйлчилгээ хэрэгтэй ямар ч байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга нээлттэй байх болно.
Бидний үйлчилгээг сонирхож байгаа эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилье. Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал, хаягжилтийн тодорхойгүй байдал, захиалагчийн өндөр хүлээлт зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан гараас гарт хүргэх хүргэлтийн хөгжил удааширч байна. Манай баг хамт олон дээрх бүх хүчин зүйлийг даван туулах логистик болон технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэн, зах зээлдээ хямдад тооцогдох үнээр танд болон таны бизнест санал болгож байна. Бидэнтэй аль талаар хамтран ажиллах боломжтой бөгөөд танд амжилт авч ирэхийн төлөө манай баг хичээх болно.
Бидний үйлчлүүлэгч нэг бүр эрхэм бөгөөд санал хүсэлт бүрийг үйл ажиллагаагаа сайжруулахад ашигладаг.
Хүргэлтийн үйлчилгээ гоё болж байна даа. Илгээмжээ хийхээс гадна хүргэгч залуу үүдэнд илгээмжээ тавиад тээр хол зогсоод харьцаж байна. Гоё жишиг!
Хүргэлтийг ухаалаг болгоход манлайлж байгаа залуус даа.
Хүргэлтийн салбарт тэсрэлт хийж буй Delko-той анх HUB Innovation Center-ийн инкубатор хөтөлбөрт элсэхэд нь танилцаж байсан билээ. Ухаалаг бокс нь үнэхээр аварга дэд бүтцийг үүсгэж чаджээ.
Хотын хүргэлтэнд ихэвчлэн А, Б, В гэсэн 3 бүсэд хуваан аль бүс рүү хүргэж байгаагаас хамааран үнийн нэмэгдэл байдаг. Бидний санал болгож буй шийдэлд үнийн бүсчлэл гэсэн ойлголт байхгүй бөгөөд аль ч бүс рүү хүргэлт гарсан А бүсийн үнээр хүргэж өгөх боломжтой.
Ухаалаг боксуудыг ашиглан хүргэлт хийх боломжтой. Энэ тохиолдолд та системдээ нэмэлт хөгжүүлэлт хийж, ухаалаг боксоор хүлээн авах сонголтыг хөгжүүлж өгөх хэрэгтэй болно. Бусдаар шийдлүүд нь манайд бэлэн байгаа.
Захиалгыг манай хүргэлтийн ажилтнууд хүлээн авснаас хойш 24 цагт, арай өөрөөр хэлвэл дараа өдөр нь хэрэглэгчид хүргэж өгдөг. Энэ нь бидний боловсруулсан шийдлийн онлцог юм. Мөн нэмэлтээр тун удахгүй 3 цагт багтан хүргэх шийдлийг нэвтрүүлэх, шуурхай хүргэлтийн шийдлийг нэвтрүүлэх болно.
Боломжтой. Манай системийг Saas хувилбараар ашиглах боломжтой бөгөөд сар бүр тогтмол хураамж төлснөөр өөрсдийн бизнес, системийн онцлогт тохируулан хэрэглэх боломж бүрддэг.
Та манай үйлчилгээг сонирхож байгаа бол, мөн бидэнд санал гомдол илгээх бол дараах мэдээллийн дагуу холбогдоорой. Бид эргэн хариу өгөх болно. Үйлчилгээгээ сайжруулахад таны санал нэг бүр үнэ цэнэтэй байх болно.
#11 тоот, HUB innovation center, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Имэйл: info@delko.mn Утас: (976) 72102030
Та өөрийн товч мэдээллийг үлдээгээд бидний танилцуулга болон үнийн саналыг татан аваарай.